Өнөөдөр багавтар үүлтэй, 2-4 хэмийн дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 2-4 хэмийн дулаан байна

2022 оны 11-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс, Дархадын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -8...-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

ДАШТ: Ахлагч О.Баярцэнгэл хүрэл медалийн эзэн боллоо
ДАШТ: Ахлагч О.Баярцэнгэл хүрэл медалийн эзэн боллоо
 
Улстөрд хэн мөнгө төлдөг вэ буюу мөнгөний мөрийг цахимаар мөшгих нь
Улстөрд хэн мөнгө төлдөг вэ буюу мөнгөний мөрийг цахимаар мөшгих нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.