“Долоодугаар сарын 1-ний хэргийг сэргээн шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Долоодугаар сарын 1-ний хэргийг сэргээн шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой“

/2022.11.07/ 2008 оны долоодугаар сарын 1-нд хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд мэдээлэл хийж байна.

-Иргэн Б.Төрсүлд:

-2008 онд МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ын сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд эрх барьж байсан. Долоодугаар сарын 1-ний өдрийн үймээнээр 800 гаруй иргэн баривчлагдсан байдаг. Үүний 200 гаруйг шүүхээр гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсан. Мөн тухайн үед үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн байгууллагын удирдлагууд болох 5 хурандаад шүүхээс гэм буруутай гэж үзэж, ял эдлүүлэхээр болсон байдаг.

Яг үнэндээ долоодугаар сарын 1-ний өдрийн үйл ажиллагаанд тухайн үед эрх барьж байсан хүмүүс болон үймээнийг турхирсан нөхдөд шийтгэл оногдуулах ёстой байсан. Эдгээр хүмүүст өнөөдрийг хүртэл шийтгэл оногдуулаагүй. Мөн хохирсон иргэдийг цагаатгах ажил хийгдээгүй байна. Хэрэг хуучирдаггүй учир энэ хэргийг сэргээн шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүст хариуцлага тооцох цаг ирсэн байна. Тиймээс үүнтэй холбоотой шаардлага, албан бичгүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна гэлээ.

Өндөр хөгжилтэй орнуудын жишгийг суралцсан албан хаагчид батламжаа гардан авлаа
Өндөр хөгжилтэй орнуудын жишгийг суралцсан албан хаагчид батламжаа гардан авлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.