Монголбанк гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ

/2022.04.04/: Монголбанк 2022 оны гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 533.2 кг-аар өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 12.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 48.8 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны гуравдугаар сард 181,018 төгрөг байв.

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2022 оны гуравдугаар сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк

ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцох хүсэлт гаргажээ
ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцох хүсэлт гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.