/2022.04.04/: ВВС агентлагийн мэдээлснээр Оросын цэргүүд Бучагийн энгийн иргэдийг олноор нь хомроголон устгасан хэрэг гарсан.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Москва энэ сарын 4-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлахыг шаардлаа. Орос улс нь 15 гишүүнтэй тус байгууллагын байнгын гишүүн юм.
Тус улсын НҮБ-ын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд төлөөлөгч Дмитрий Полянский "Украины радикалуудын илт өдөөн хатгалга, худал мэдээлэл явуулж байгаатай холбогдуулан энэхүү хүсэлтийг гаргаж байна" гэж мэдэгдэв.
Таван долоо хоног гаруйн өмнө халдлага үйлдэж эхэлснээс хойш Орос улс тус байгууллагын бусад гишүүдтэй байнга маргаж, ялангуяа АНУ-тай эв түнжин муутай байгаа билээ.
Эх сурвалж: ВВС