/2022.03.16/ АН-ын даргын сонгуульд өрсөлдөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга:
-Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлээд 21 аймгаараа нар зөв тойрч уулзалтууд хийнэ. Өнөөдрийн АН-ын даргын сунгаа бол зөвхөн АН-ын асуудал биш. Энэ бол МУ маань цаашид сонгодог Парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сунгаа юм.
Тиймээс үүнийг зөвхөн АН-ын асуудал гэж бүү хараарай. Төрийн 3 өндөрлөг бүгд нэг намынх байх ямар вэ гэдгийг бид бүгд яс махаараа мэдэрч байгаа. Тиймээс АН Парламентад тодорхой хүчин болж суух эсэхийг шийдэх уг сонгуульд өөрийгөө сойж байна" гэлээ.