Э.Золбоо: Цементийн үйлдвэрүүд 2020 оноос хойш үнээ НЭМЭЭГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Золбоо: Цементийн үйлдвэрүүд 2020 оноос хойш үнээ НЭМЭЭГҮЙ

/2022.03.16/ БХБЯ-ны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-Монгол Улс дотооддоо 100 хувь цементээ үйлдвэрлээд хэрэглээгээ хангаж байна. Тиймээс ямар нэг хомстол үүсэхгүй гэж тооцоолж байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт цементийн үнэ өслөө. Манайд 4 цементийн үйлдвэр байдаг. Ерөнхийдөө 16-28 хувийн өсөлт үзүүллээ. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд манайд яаманд ирж ШӨХТГ-т цементийн үнийн өсөлтийг бодит эсэхийг тогтоох үүрэг өгсөн. Мөн БХБЯ-нд цементийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж хэрхэн хамтарч ажиллаж, цементийн үнийг буулгаж болох талаар зөвшилцөхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг 5 дах өдрөөс өмнө шийдвэрлэж танилцуулах ёстой.

Өчигдөр манай яамныхан цементийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан. Ингэхэд, цементийн үнэ өсөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэдгээ хэлсэн. Цемент үйлдвэрлэхэд шаардлагатай зарим бараа материалууд 2020 оноос өсөж эхэлсэн. Тухайлбал, цементийг бүрдүүлдэг түлш 30 хувиар өссөн байна. Мөн ажиллах хүчний зардал 25 хувиар өссөн гэсэн мэдээллийг бидэнд тоо баримттайгаар үзүүлсэн. Тиймээс үнээ өсгөсөн гэсэн тайлбарыг өгсөн.

Ерөнхийдөө ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бүх бараа материалын үнэ өссөн. Харин цементийн үнэ 2020 оноос хойш өсөөгүй.

Гэхдээ бидний зүгээс цементийн үнийг бууруулах тал дээр холбогдох удирдлагуудтай ярилцаж байна.

Үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг “Нөхөрсөг жаалууд” сургалт
Үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг “Нөхөрсөг жаалууд” сургалт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.