Fox News сувгийн сэтгүүлч, зураглаач хоёр хүн Украинд амиа алдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Fox News сувгийн сэтгүүлч, зураглаач хоёр хүн Украинд амиа алдлаа

/2022.3.16/ Фокс ньюс сувгийн зураглаач 55 настай Пьер Закржевски, 24 настай Олександра Кушинова нар Украинд ажиллаж байхдаа амиа алджээ.

Киевийн ойролцоо Хоренка гэх газар тэдний зорчиж явсан машин руу гал нээсний улмаас тус хэрэг болжээ.

Тэдэнтэй хамт ажиллаж байсан 39 настай Бенжамин Холл шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Фокс ньюс сувгийн захирал Сюзанн Скотт энэ мэдээллийг сонсоод "Зүрх зүсэм, харуусалтай өдөр" хэмээжээ.

Зураглаач Пьер Закржевски Фокс ньюсын дайны зургуудыг бэлтгэдэг туршлагатай нэгэн байв. Тэрээр Ирак, Афганистан, Сирийн дайны сурвалжлагыг хийж байжээ.

Эх сурвалж: Фокс ньюс

МИАТ: БНСУ руу зорчих иргэдийн АНХААРАЛД
МИАТ: БНСУ руу зорчих иргэдийн АНХААРАЛД
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.