/2022.03.15/: Сангийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих гэж байгаатай холбогдуулан Олон Улсын Валютын сангийн техник туслалцааны баг “Төр, хувийн хэвшлийн түншлэл дэх байгууллагуудын тогтолцоо, чиг үүрэг” гэсэн сэдвээр 21 хоногийн хугацаанд техник туслалцаа үзүүлж, хуулийн төсөлд зөвлөгөө өгч ажиллалаа.
ОУВС-ын техник туслалцааны багийнхан холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хуулийн төслийн агуулга, байгууллагуудын чиг үүрэг давхцахгүй, ойлгомжтой байхад анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна. Тус багийн хамт олонтой Сангийн сайд цахим уулзалт хийж, санал солилцлоо.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах эрхзүйн таатай орчин бүрдүүлэхэд оршиж байна.