/2022.03.15/: Украины дайны улмаас өрнөд болон Оросын хоорондын харилцаа хурцдаж байгаа энэ үед НАТО-гийн 30,000 цэрэг болон түнш орнууд оролцсон томоохон цэргийн сургуулилт Норвегид эхэллээ.
Москва Украин руу бүрэн хэмжээгээр довтлохоос нилээд өмнө төлөвлөгдсөн "Хүйтэн хариу арга хэмжээ 2022" нь НАТО-гийн дүрмийн 5-р зүйлд нийцүүлэн Норвеги улс өөрийн нутаг дэвсгэрт байгаа холбоотнуудын хүчийг хэрхэн удирдахыг турших зорилготой.
"Хүйтэн хариу арга хэмжээ 2022" хариуцсан генерал Йнгве Одло даваа гарагт "Энэ бол хамгаалалтын сургуулилт" гэж хэлэв.
"Энэ бол довтолгооны зорилготой цэргийн ажиллагаа биш" гэж тэрээр ТВ2 сувагт ярьжээ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг тэнгисийн цэргийн, агаарын болон хуурай замын сургуулилт нь Норвегийн өргөн уудам нутаг дэвсгэрт, тэр дундаа Хойд туйлын тойрог дээгүүр явагддаг.
Гэсэн хэдий ч тэд Норвегийн Оростой хиллэдэг хилээс хэдэн зуун километрийн зайд байна. Орос улсыг өөрийн ажиглагчаа илгээж болно хэмээн Норвеги урьсан ч ОХУ урилгаас татгалзжээ.
"Оросын хилийн ойролцоо НАТО-гийн цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус болохгүй" гэж Норвеги дахь Оросын Элчин сайдын яам өнгөрсөн долоо хоногт Франс Пресс агентлагт мэдэгджээ.
Одло хэлэхдээ "Орос улс сургуулилтыг бүрэн хууль ёсны дагуу дагах болно." "Тэд одоо байгаа гэрээг хүндэтгэдэг гэж найдаж байна" гэж тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: Aljazeera