Чингис хаан музейн мэргэжилтнүүд Олон улсын музейн зөвлөлд нэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хаан музейн мэргэжилтнүүд Олон улсын музейн зөвлөлд нэгдлээ

May be an image of 16 people, people standing and indoor

/2022.02.11/: International Council of Museums (ICOM) буюу Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм.

ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагджээ. Тус байгууллага 2021 оны байдлаар 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгээд байна. Дэлхийн олон улс оронд 32 салбар хороотой ОУМЗ-ийн Монгол дахь үндэсний хорооны тэргүүнээр доктор /Ph.D/, дэд профессор Д.Бумаа ажиллаж байна.

2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Чингис хаан музейн мэргэжилтнүүд ОУМЗ-ийн гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авсанаар 2021 онд 33 гишүүнтэй байсан Монгол дахь үндэсний хороо нийт 77 гишүүнтэй болж хүрээгээ тэлээд байна.

Эх сурвалж: ЧХМ

Хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг бодит жишээнд тулгуурлана
Хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг бодит жишээнд тулгуурлана
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.