Хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг бодит жишээнд тулгуурлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг бодит жишээнд тулгуурлана

Capture.PNG-1.PNG

/2022.02.11/: Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийг хангах, хамгаалах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр 2022 онд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

Энэ онд Комиссын зүгээс жагсаал цуглааны үеийн хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх цагдаагийн албан хаагчдад зориулсан удирдамж гарын авлага боловсруулах, мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулахад үр нөлөөтэй ярилцлага хийх /Мендезийн зарчим/-ыг нэвтрүүлэх, хууль сахиулах байгууллагын удирдах албан тушаалтнууд, шийдвэр гаргагчдад зориулсан хүний эрхийн ойлголт, шийдвэр гаргахдаа хүний эрхийг хангаж хамгаалах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бодит жишээнд тулгуурласан сургалтыг нийслэлд болон бүсчлэн явуулах, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн цагдаагийн алба хаагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах зэрэг таван чиглэлд хамтарч ажиллахаар тогтлоо.

Цагдаагийн байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтын гарын авлага боловсруулахад тухайн байгууллагын мэргэжлийн мэргэшсэн алба хаагчдын оролцоо, зөвлөгөө, санал чухал болохыг Комиссын гишүүн онцлов.

ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Долгорсүрэн Хүний эрхийн Үндэсний Комисстой олон жил хамтын ажиллагаатай ажиллаж хувь хүний хөгжилд чиглэсэн олон удаагийн сургалтуудыг хамтарч хийсээр ирснийг дурьдаад, цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлага, хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэллээ. Мөн тэрээр Комиссоос гаргасан сургалтын хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын онцлогт нь тохирсон, хүний эрхийн сургалтуудыг хийж хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ.

Уулзалтын хүрээнд яригдсан дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр талууд цагдаагийн албан хаагчдын мэдлэг хандлага, хүний эрхэд суурилсан үйл ажиллагааг явуулах чиглэлээр бодит үр дүн гарна гэж үзэж байна.

Эх сурвалж: ХЭҮК

БЭЭЖИН-2022: Б.Ачбадрах уралдаанаа эхлүүллээ
БЭЭЖИН-2022: Б.Ачбадрах уралдаанаа эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.