/2022.1.4/ Турк улсад бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өсөж, арванхоёрдугаар инфляци нь 36 хувьд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21,3 хувиар өссөн үзүүлэлт хэмээн тус улсын Статистикийн хорооноос мэдээлжээ.
Инфляцийн түвшин нь 2002 оны аравдугаар сараас хойш тасралтгүй өссөөр байсан бөгөөд энэ хугацаа нь Ерөнхийлөгч Эрдоган сонгогдохын өмнөх сар юм. Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн тул тэрээр 2023 онд дахин сонгогдоход нэлээд бэрхшээлтэй тулгарна хэмээн France24 мэдээллээ.
Өнгөрөгч онд лирийн америк доллартай харьцах ханш 44 хувиар унасан байна. Үүний эсрэг Эрдоган бодлогын хүүг хэд хэдэн удаа огцом бууруулах шийдвэр гаргасан үр дүн нь эсрэгээр тусчээ.
Эх сурвалж: France24