Apple компани 3 их наяд долларын үнэлгээтэй анхны компани болов
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple компани 3 их наяд долларын үнэлгээтэй анхны компани болов

Apple paga bônus surpresa de até US$ 180 mil para engenheiros | Exame

/2022.01.04/: Apple-ийн хувьцаа бараг 3 хувиар өсч, компанийн хөрөнгийн хэмжээ анх удаа 3 их наяд доллар давсан ба арилжааны мэдээллээс харахад тус компанийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа энэ хэмжээнээс давсан тохиолдол болж байна.

Өнгөрсөн шөнийн байдлаар Apple компанийн хувьцааны үнэ 2.82 хувиар өсч, нэгж хувьцаа нь 182.58 доллар болсон байна. Хэдхэн минутын өмнө энэ үзүүлэлт 182.88 долларт хүрсэн ба ийнхүү компанийн хөрөнгийн хэмжээ 3 их наяд доллараас давжээ.

Ийхүү “Apple” компани нь 3 их наяд долларыг давсан анхны компани болжээ.

Apple компани 2021 оны аравдугаар сард Майкрософт компанид байраа өгсөн хэдий ч хамгийн том компаниудын жагсаалтыг хөрөнгөөөрөө тэргүүлж байна. Одоогийн байдлаар 2.5 их наяд долларын хөрөнгөтэй Майкрософт энэ жагсаалтын хоёрдугаарт жагсаж байгаа бол гуравдугаарт Саудын Арамко бичигдэж байна. Түүний хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд доллараар үнэлэгддэг байна.

1976 онд үүсгэн байгуулагдсан Apple нь хувийн компьютер, таблет, аудио тоглуулагч, утас, ухаалаг цаг, програм хангамж үйлдвэрлэдэг юм.

Эх сурвалж: риа.ру

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах төлөвлөгөө батлагдлаа
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах төлөвлөгөө батлагдлаа
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.