С.Амарсайхан: Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна

/2021.11.02/: Сайд нарын сэтгүүлчидтэй хийх уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах тодруулгыг хэллээ.

Эм, эмийн хангалт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг долоо хоног бүр 58 байгууллагаас авч ажиллаж байгаа.

Эм эмийн хэрэгслийг татан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Эрсдэл өндөр байна. Нэн шаардлагатай эм эмийн хэрэгслийг тасалдуулалгүй яаралтай татах асуудлыг хийнэ.

Эрээний тал тохиолдлын тоо гарахаа больсон цагт хилээ нээнэ гэж мэдэгдсэн. Тиймээс хэзээ нээгдэх нь тодорхойгүй хэвээр байна. Тохиолдлын тоо буурахгүй бол дахиад нэг, хоёр сар ч болж болзошгүй байна. Тиймээс хятадын талтай ярилцаж вагоноор хүнс, эм зэрэг бүтээгдэхүүн татахаар ярьж тохирсон.

Эхний вагонууд ирэх долоо хоногоос орж ирнэ. Тасалдаж болзошгүй эм эмнэлгийн хэрэгслийн 18 бүтээгдэхүүн бий. Эдгээр дээр онцгойлон анхаарч ажиллана. Бид зөвхөн Эрээнийг хүлээхгүйгээр Гашуунсухайт, Хангийн боомт болон агаараар татна. Эдгээр татан авалтууд 11 дүгээр сард орж ирэхээр байгаа. Ирэх сард дөрвөн нислэг үйлдэж, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг татан авна.

Ч.Номин: Нийслэлийн соёлын өвүүдийг хүчитгэн, засварлана
Ч.Номин: Нийслэлийн соёлын өвүүдийг хүчитгэн, засварлана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.