Эрдэнэ ресурс Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах ёслол боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэ ресурс Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах ёслол боллоо

/2021.10.04/ Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Эрдэнэ ресурс Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах цан цохих ёслол боллоо.

МХБ-ийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" нь Баян Хөндийн Алтны төслийн ашиглалтын шатны ажлыг эхлүүлэхэд ашиглах зорилгоор 14,250,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэлт хувьцааг олон нийтэд санал болгон арилжина.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цаг хооронд хүлээн авах бөгөөд худалдан авах захиалгыг МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар авах юм

Эко хотын гайхалтай арван төсөл
Эко хотын гайхалтай арван төсөл
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.