АН: Одоо боллоо жагсаал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Одоо боллоо жагсаал

/2021.10.01/ Олон улсын ахмадын баярын өдөртэй зэрэгцэн Ардчилсан нам "Одоо боллоо" жагсаал эхэллээ.

Есдүгээр сарын 23-нд АН-аас засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн юм.

1. Халдварын тохиолдол ихэсч, насанд хүрэгчдийн нас барах тохиолдлоороо дэлхийд нэгдүгээрт явж байна.

2. ЗГ бодлогын алдаанаас шалтгаалан улс орон даяар шатахууны хомсдолд орж, намрын ажлын үеэр эдийн засаг царцлаа.

3. Энэ бүх алдаагаа хөрш орнууд руугаа нялзааж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл.

Үүсээд буй асуудлыг шийдэх ажил хэрэгч саналыг АН-аас хүргүүллээ.

1. Шатахууны зах зээлийн үнэ, татварыг чөлөөлөлөх

2. Үр ашиггүй хөрөнгө оруулалтыг нэн даруй зогсоох

3. Удаа дараа хариуцлагагүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох.

Дээрх саналыг засгийн газар авч хэлэлцээгүй, Лхагва гараг бүрийн хуралдаанаар дурдаагүй нь ардчилсан намынхны бухимдлыг төрүүлсэн талаараа хэлсэн.

Ийнхүү өнөөдөр Чингисийн талбайд "Хонхны дуу"-г эгшиглүүлсэн иргэд уухайн түрлэгээр жагсаалаа эхлүүллээ.

Тэмцлийн үеэр буулгасан гэрэл зургийг хүргэж байна.

Амралтын өдрийн ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Амралтын өдрийн ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.