/2021.09.30/ Ардчилсан намаас аравдугаар сарын 1-нд болох "ОДОО БОЛЛОО" бүх нийтийн цуглааны талаар мэдээлэл хийлээ.
АН:
- "Ковидын хуулиар иргэд, ААН эрхлэгчдийн эрхийг боомилж байна. Үүний эсрэг "ОДОО БОЛЛОО" жагсаалыг хийнэ.
Үндсэн хуулиар иргэд жагсаал цуглаан хийх эрхийг олж авсан. Үүнийг хэн ч хааж боогдуулах эрхгүй.
ОДОО БОЛЛОО жагсаалын үеэр хорио цээрийн дэглэмийг баримтална. Бид долоо хоногийн өмнө засгийн газар, ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Бидний өгсөн шаардлагыг өчигдрийн засгийн газрын хуралдаанд авч хэлэлцээгүйд бухимдаж байна. Масктай ч иргэд дуугарч чаддагийг харуулна."
Цагдаагийн хурандаа н.Лхагвасайхан:
- "АН жагсаал цуглаан хийх талаар Сүхбаатар дүүрэгт санал хүргүүлсэн. Дүүргийн зүгээс жагсаал цуглаан хийх боломжгүй талаар хариу өгсөн. Жагсаалаас гарах аливаа эрсдлийг зохион байгуулагчид хариуцах ёстойг сануулъя. "
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З дугаар зүйлд зааснаар:
Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно.