АН: Албан шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах жагсаал хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Албан шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах жагсаал хийнэ

/2021.09.23/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Улс оронд үүсээд буй нийгэм, эрүүл мэндийн хямрал тодорхойгүй нөхцөл байдал дээд цэгтээ хүрсэнтэй холбогдуулан АН-аас засгийн газарт албан шаардлага хүргүүллээ.

1. Халдварын тохиолдол ихэсч, насанд хүрэгчдийн нас барах тохиолдлоороо дэлхийд нэгдүгээрт явж байна.

2. ЗГ бодлогын алдаанаас шалтгаалан улс орон даяар шатахууны хомсдолд орж, намрын ажлын үеэр эдийн засаг царцлаа.

3. Энэ бүх алдаагаа хөрш орнууд руугаа нялзааж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл.

Үүсээд буй асуудлыг шийдэх ажил хэрэгч саналыг АН-аас хүргүүллээ.

1. Шатахууны зах зээлийн үнэ, татварыг чөлөөлөлөх

2. Үр ашиггүй хөрөнгө оруулалтыг нэн даруй зогсоох

3. Удаа дараа хариуцлагагүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох.

Дээрх саналыг хүлээн авч аравдугаар сарын 1-нд хариу өгөхгүй бол засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцлийн тэмцлийг улс орон даяар зарлахыг анхааруулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ.

МАН-ын 100 жилийн ойн баяр, ерөнхийлөгчийн сонгууль, уул овоо тахих зэргийг хийснээр халдвар хавтгайрах үндсийг бүрдүүлсэн. Үүний төлөө ард түмнээс уучлал гуйх хэрэгтэй гэв.

70 хувийн дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар гаарсан тул буруу бодлого хэрэгжүүлсэн засгийн газар хариуцлага тооцох хэрэгтэй.

АН эв нэгдлийг эрхэмлэж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Төр засаг гэж байдаг бол, маргаашаа төлөвлөж байж ажиллана. Манай засаг зөвхөн өнөөдрөө бодож ирээдүйгээ харахгүй байна.

"Одоо боллоо" уриан дор аравдугаар сарын нэгэнд "Сүхбаатарын талбай"-д жагсаал цуглаан хийхийг уриаллаа.

У.Хүрэлсүх Эстони улсын ерөнхийлөгчтэй уулзлаа
У.Хүрэлсүх Эстони улсын ерөнхийлөгчтэй уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.