/2021.09.29/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Авилгын индексийг бууруулах ажлын хэсэг байнгын үйл ажиллагаатай ажиллаж байна.
1. Авилгатай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох,
2. Аравдугаар сарын 15-20-нд засгийн газрын ээлжит хуралдаанаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулж дэмжигдсэн тохиолдолд УИХ-д өргөн барина. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, эрэн сурвалжлах сэтгүүлзүйтэй холбоотой сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр бүлэг асуудал тусгагдаж байна.
3. Ирэх сараас эхлэн газар эзэмшигч заавал газрын албанд хандахгүй цахимаар газрын гэрчилгээгээ авах боломжтой. egazargov.mn сайтаар хандана.
4. Газар олголтыг гурван үндсэн чиглэлээр олгодог болно.
- 0,07 га газрын байршил координат цахим дээр ил нээлттэй тогтолцоотой болно.
- 0,07 га газраас бусад бүх төрлийн газрыг зөвхөн дуудлага худалдаа, цахим дуудлага худалдаагаар борлуулна.
Долдугаар сарын 22-ны өдрөөс хойш нийт 1111 мэдээллийн төвд 700 гаруй мэдээлэл ирсэн. Зөвхөн дуулага авахаас гадна гарсан шийдвэрийг хянаж байгаа.
Иргэн бүр цахим гарын үсэгтэй болно.
Төрийн байгууллагаас олгодог зөвшөөрөл лицензийн тогтолцоог бололцоогоороо цахим болгож байна.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноогоод байсан. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна.
С.Зориг агсантай холбоотой гурван хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна.
Оюу-Толгойн ажлын хэсэг долоо хоног бүр хэлэлцэж буй. Энэ хэлэлцээр урт хугацаанд явагдана. Үүнтэй холбоотой арбитрын маргаан Лондонгийн арбитрын шүүхэд байгаа. Монгол улсыг хариуцагчаар татсан. Хариуцагчаар Рио Тинтог татан оруулах хурал удахгүй болно.