Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖЭЭ

/2023.4.3/ Оюутолгой төслийн гүний уурхай саяхан нээлтээ хийж, олборлолтоо эхлүүлсэн.

Эхэлсэн бол зогсох эрхгүй гэх тухайн уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын нэг болох "Worley инженеринг" компанийн ажилтнууд ажил хаяад дөрөв дэх хоногтойгоо золгож байна.

Тэд "Илүү цагийн хөлсөө олго", "Цалин хөлсөө зөв тооцуулмаар байна" зэрэг шаардлагыг бичсэн цаасыг ажлын ширээнийхээ ард орхижээ.

Ажил хаялт болж буй "Worley инженеринг" компани нь 215 ажилтантай, барилга угсралтын компаниудын үйл ажиллагааны менежментийг хариуцдаг ажээ.

Ажил хаялтын улмаас Оюутолгойн гүний уурхайн зарим хэсэгт ажил нь зогссон байна.

Ийнхүү ажил хаях болсон шалтгаан нь тухайн компанийн удирдлагууд ажилтнуудынхаа цалинг 35,8 хувиар бууруулан тооцох болсон, илүү цагийн хөлсийг олгодоггүй хэмээн Үйлдвэрчний эвлэлийнх нь зүгээс үзэж байна. Харин компанийн удирдлагын зүгээс энэ ажил хаялтыг хууль бус хэмээн үзээд, Үйлдвэрчний эвлэлээс "Уртын ээлжийн ажилтнуудын шөнийн ээлжийн болон бусад нэмэгдлүүдийн талаарх саналаа танилцуулах боломжийг олгоогүй" хэмээн үзжээ.

Талууд зөвшилцөлд хүрээгүй учир ажил хаялт үргэлжилж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.