Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

/2023.04.03/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 20 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байлаа.

Тухайлбал, орон сууцны барилга, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгын паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. 2011-2022 оны хооронд орон сууцны 672, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 272 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалт хийжээ.

Хотын дарга хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, явуулын хоолны үйлчилгээг дэмжиж, үйлчилгээ эрхлэх боломжтой газруудыг тогтоож, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа бол үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, ажлын байрны талаарх мэдээллийг зарлаж байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.

  • “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээхдээ "Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага"-ыг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах хашаа, гарааш арга хэмжээний ажлаа эхлүүлэх.
  • Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах зэрэг нийгэм, соёлын ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ

Кёкүшюзан Д.Батбаярыг танхайрсан байж болзошгүй хэмээн шалгаж байна
Кёкүшюзан Д.Батбаярыг танхайрсан байж болзошгүй хэмээн шалгаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.