2 айл шар усны үерт автжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2 айл шар усны үерт автжээ

/2023.03.29/ Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим хэсгийн айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүсжээ. Уг дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 4-5 дугаар автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг хэвийн горимд оруулж, 32 дугаар хороо Мал бордооны хэсэгт 2 айл өрх рүү ус орсон, 2 автомашин усанд автсан байгааг аюулгүй болгосон байна.

Мөн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүсэж байсныг 3 км орчим газарт 16 автомашин шороо асгаж далан үүсгэж 60 гаруй айл өрхийг усанд автах эрсдэлээс хамгаалжээ.

Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж.

ЦЕГ: Каннабисыг олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй
ЦЕГ: Каннабисыг олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.