/2023.02.06/ Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран коин, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар:
Коиноос болж хохирсон иргэдийн гомдлыг цагдаагийн байгууллага хүлээж авч байгаа. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл болон цагдаагийн байгууллагаас өөрсдөө зөрчил илрүүлж, мөрдөн шалгаж байна. Энэ төрлийн хэргийг бониго хугацаанд шалгаад, үр дүнд хүрэх боломжгүй. Санхүүгийн шинжилгээ хийх, блокчэйн технологи дээр үзлэг шинжилгээ хийх гээд маш олон ажиллагаа явуулсны үндсэн дээр нотолдог.
Коинтой холбоотойгоор хохирч, хохирлоо барагдуулсан хэд хэдэн тохиолдол бий. Шүүхээр ороод шийдэгдсэн. Мөн монголоос гадаад улсын бирж рүү мөнгө оруулж алдсан криптовалютыг буцаан татаж, нөхөн төлүүлсэн хэргүүд хэд хэд байгаа. Хоёр иргэний 700 сая төгрөг төлүүлээд байна гэв.