Б.Батмөнх: Хуулиар коиныг зохицуулдаггүй, харин үйлчилгээ үзүүлэгчийг зохицуулдаг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батмөнх: Хуулиар коиныг зохицуулдаггүй, харин үйлчилгээ үзүүлэгчийг зохицуулдаг

/2023.02.06/ Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран коин, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнх:

-Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Санхүүгийн зохицуулах хороо болон Төрийн байгууллагууд шилжилтийн үеийн зохицуулалтаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэж авсан. Энэхүү бүртгэлийг 2022 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс хийж эхэлсэн байгаа. Тухайн хуулиар коин, токен буюу виртуал хөрөнгийг зохицуулахгүй. Харин коин, токен арилжаалдаг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, хянан шалгах ажиллагааг зохицуулна.

Мөн хууль бусаар олон нийтээс хувийнхаа дансанд мөнгө татдаг явдлыг хуулиар хориглосон. Зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид шинээр коин гаргах, иргэдээс мөнгө татах боломжтой.

Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улс орон коин, токеныг зохицуулах хуульгүй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллагаас коин, токен өндөр эрсдэлтэй гэдгийг удаа дараа сануулж байсан. 2021 оноос хойш 30, 40 удаа анхааруулга, санамж өгөөд байна гэв.

Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгоно
Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгоно
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.