Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгоно

/2023.02.06/: Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар төрийн албаны хүний нөөцийн талаар баримтлах бодлогын чиглэл, төрийн албаны шинэтгэлийн цогц арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулан ажиллаж байна.

Тус Ажлын хэсгийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж эрдэмтэн судлаачид, төрийн байгууллага, төслийн багийн төлөөлөл оролцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн албаны хүний нөөцийн талаар баримтлах бодлогын чиглэл, төрийн албаны шинэтгэлийн цогц үйл ажиллагааны учир шалтгаан, ач холбогдол, үр дүнг дэлгэрэнгүй мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл, зөвлөмж өгөв.

Мөн төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбоотой зарим асуудал, сургамж, олон улсын туршлага, Засгийн газрын чиг үүргийн шинжилгээний явц, Удирдлагын академиас гүйцэтгэсэн судалгааны үр дүн, төрийн чадамжийн асуудлуудаар “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн баг, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар мэдээлэл хийлээ.

Төрийн албан хаагчид, төрийн албаны талаар эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгийн сэдвүүдтэй холбогдуулан судлаач, эрдэмтдийн төлөөлөл болох Я.Долгоржав, Р.Батмэнд, Б.Даринчулуун, Д.Дэмчигсүрэн нарын хүмүүс үг хэлж, үзэл бодлоо илэрхийллээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар нар хэлэлцүүлгийн үйл явцыг дүгнэж, хэлэлцүүлгийг цаашид тодорхой нарийвчилсан сэдвүүдээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: ТАЗ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.