Орон сууц, гэр хорооллын хог, хаягдлын ачилтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууц, гэр хорооллын хог, хаягдлын ачилтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

/2023.01.02/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулсан юм. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал:

  • Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлэх,
  • Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн ажиллах,
  • Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулах,
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах,
  • Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээр “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Киевт нисгэгчгүй онгоцнуудын дайралт үргэлжилж байна
Киевт нисгэгчгүй онгоцнуудын дайралт үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.