/2023.01.02/: ОХУ-аас нисгэгчгүй онгоц болон пуужингийн цохилтууд үргэлжилсээр байна.
Өнгөрсөн шөнөөс эхэлсэн халдлага нь Киевийн чухал дэд бүтцүүдийг онилсон гэж Киев мужийн захирагч Олексий Кулеба мэдэгдэв.
Украины Зэвсэгт хүчин Оросуудад эзлэгдсэн Донецк мужийн Макиевка хотод шинэ оны өмнөхөн Оросын 400 цэрэг амиа алдсан гэж мэдэгдлээ.
Оросын цэргийн эрх мэдэлтнүүд хохирол амссанаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч яг хэдэн цэрэг амиа алдсан талаар мэдээлээгүй байгаа юм
Өчигдөр оройн 01:00 цагаас хойш хүмүүсийг хоргодох байранд орохыг уриалж эхэлсэн байна.
Хотын дарга Виталий Кличко Киевийн зүүн хойд хэсгийн Деснянский дүүрэгт дэлбэрэлт болсныг мэдээлээд, яаралтай тусламжийнхан ирж байгаа гэж мэдэгджээ.
Мужийн захирагч Кулеба халдлага үйлдэж буй эдгээр зэвсгүүд нь Иранд үйлдвэрлэсэн Шахед нисгэгчгүй онгоцууд байсан бөгөөд "дэд бүтцийн чухал объектуудыг онилж байна" гэж нэмж хэлэв.
Орос улс хэдэн сарын турш Украины эрчим хүчний дэд бүтцийг онилж, цахилгаан станцуудыг сүйтгэж байгаагаас Украины ард түмэн өвлийн хүйтэн жаварт цахилгаан, дулаангүй өвөлжихөд хүргэж байна.
Эх сурвэлж: ВВС