/2022.08.23/: Сүүлийн 10 жилд Хятадын үндэсний бие даасан инновацийн туршиц бүсийн тоо 3-аас 23 болж, дэвшилтэд технологийн аж ахуйн нэгжийн тоо арав гаруй жилийн өмнө 49 мянга байсан бол 2021 онд 330 мянгад хүрсэн байна.
Хятадын санхүүгийн төв Шанхай хотын Жанжян шинжлэх ухааны хотхонд сүүлийн 10 жилд үндэсний уургийн шинжлэх ухааны судалгааны байгууламж зэрэг 10 гаруй томоохон шинжлэх ухааны байгууламжийг ашиглалтад оруулсан байна.
2014 онд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Тяньфу шинэ дүүрэг үндэсний хэмжээний шинэ дүүрэг болж, өнөөдөр үндэсний хэмжээний 25 шинжлэх ухааны судалгааны хүрээлэн суурьшсан бөгөөд баруун бүсийн анхны үндэсний супер тооцооллын төв ашиглалтад оржээ.
2013 оноос өнөөг хүртэл Хятад улс өндөр нарийвчлалтай хэд хэдэн хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд эдгээр хиймэл дагуулын авсан гэрэл зургуудыг ашиглан Хятадын нутаг дэвсгэрийн нарийн өөрчлөлтийг ажиглаж болох юм.
Өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын урт хугацааны ажиглалтаар сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн онцгой бүс болох Шэньжэнь хотын Цяньхай нь Хятадын хот байгууламжийн орон зайн байдалд хамгийн их өөрчлөлт гарсан бүс нутгийн нэг болсныг олж харж болно.
Хятадын Шэньжэний оюуны өмчийг хамгаалах төвд ажлын өдөр нэг бүрд дунджаар 500 орчим патентын өргөдөл хүлээж авдаг байна.
2021 онд, 120 хавтгай дөрвөлжин километр талбайтай энэ газарт 175 тэрбум 570 сая юанийн ДНБ бий болгосон байна.
Эх сурвалж: Дэлхийн цаг