Д.Тунгалагийн илтгэлээс ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тунгалагийн илтгэлээс ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

/2022.08.23/: “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийн илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Манай хувийн сургуулиудын тоо нэмэгдэж, хүүхдийн тоо нэмэгдэж байна. Энд нийгмийн дундаж давхаргынхан хүүхдээ өгдөг. Дундаж давхаргаа бид ядуу давхарга руу хувиргаж байна. Эцэг эхчүүд хүүхдийн сургалтын төлбөрөө төлөхийн тулд маш их зээл авах болсон. Хувийн сургуулиуд бүр өөрсдөө зээлийн аппликэйшн гаргаж байна. Энэ нь дундаж ангийг бэхжүүлэх Монгол Улсын алсын харааны бодлогын эсрэг болж байгаа юм.

2. Улсын буюу төрийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх нь боловсролын салбарын тэргүүлэх чиглэл байх ёстой.

3. Хувийн сургуулиуд бол суралцахуйн хямралын шийдэл биш. Боловсролын чанар, эрх тэгш байдалд тогтолцооны сөрөг нөлөөтэй байх магадлалтай байна.

4. Төрийн бус оролцоо нь засаглал эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хяналт, зохицуулалтыг шаардаж байгаа

5. Төрийн бус оролцооны гол асуудлууд бол боловсролыг шууд олгож байна. Зохицуулалт хангалтгүй, эцэг эхээс олгож байгаа төлбөрийн хэмжээ, тогтолцоонд үзүүлэх нөлөөний хүрээнд зохицуулалтаа хийхийг зөвлөсөн.

6. Засгийн газар хүний сурч боловсрох эрхийг нэгдүгээрт хангах. Санхүүжилтийн чанар засаглал, бодлого шийдвэр гаргахад эрх тэгш байдлыг хангах үүрэгтэй.

7. Хүүхдийг хувийн сургуулиуд шилж сонгож элсүүлэх ёсгүй. Энэ элсэлтийг төр өөрөө хянаж зохицуулах ёстой. Төсвөөс санхүүжилт авдаг хувийн сургуулиуд төлбөр нэмж авах ёсгүй. Энэ нь тэгш бус байдлыг үүсгэж, төлбөрийн чадвараар ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байна.

8. Сургалтын төлбөр авдаг бол төлбөрийн тааз тавьж өгөх ёстой, нэмэлт хураамж төлбөр авахыг хориглох ёстой.

9. Ашиг хийх нь хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үнэ төлбөргүй ерөнхий боловсрол олгох үүрэгтэй чинь нийцэхгүй байна. Зохицуул эсвэл хоригло.

Илтгэлийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу.

Япон улсаас Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулахаар боллоо
Япон улсаас Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулахаар боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.