Архангайн Хөгжимт театрын өртөг 5 тэрбумаас 26 тэрбум төгрөгт хүрч өслөө
 

Архангайн Хөгжимт театрын өртөг 5 тэрбумаас 26 тэрбум төгрөгт хүрч өслөө

Анх 2012 онд 7.1 тэрбум төгрөгөөр барина гэж төсөвлөсөн Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын өртөг 2027 оны төсвийн төсөлд 26.3 тэрбум төгрөгөөр дуусгахаар оржээ. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж буй 600 хүний суудалтай энэхүү Хөгжимт драмын театрын барилга бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн олон жил үргэлжилж буй төслүүдийн нэг юм.

Өртөг 19.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Театрын барилгын анхны төсөвт өртөг 7.1 тэрбум төгрөг байсан бол сүүлдээ 26.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр анхны өртөг дээр 19.2 тэрбум төгрөг нэмэгдэж 3.7 дахин өссөн зардлаар босох нь. Босохгүй ч цааш үргэлжилж мэднэ.

Гүйцэтгэгч нь “Акми Холдинг” гэх компани

2012 онд барилгын гүйцэтгэгчээр “Акми Холдинг” ХХК гэдэг компани шалгарчээ. 2017 онд тус компанийн ажлын гүйцэтгэлийг 40 хувьтай гэж байсан ч 2018 онд 30 хувьтай, 2019 онд 60 хувьтай гэж мэдээлсэн байдаг.Гүйцэтгэлийн хувь хэмжээ нь ийм зөрүүтэй байгаагаас харахад худал хуурмаг, авилга ашиг сонирхол байгаа нь илт харагдана. Сонирхолтой нэг баримт байгаа нь Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн Тамгын газрын хажууд баригдсан Үндэсний номын сангийн барилгыг тус “Акми Холдинг” компани нь анхлан барьж байгаад дуусгаж чадалгүй хасагдсан байдаг.

Төр барилгын салбараа дампууруулах их аян зарлалаа
Төр барилгын салбараа дампууруулах их аян зарлалаа
 
ТӨСӨВ 2027 | 15 суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв” нэрээр 58.9 тэрбум төгрөгийн төсөвлөжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.