Манай улс Халал гэрчилгээ авах боломж бүрджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс Халал гэрчилгээ авах боломж бүрджээ

/2024.01.29/: Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Стандарт, хэмжилзүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэг Б.Ууганбаяртай уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Кувейт улс дахь Элчин сайдын яам, Стандарт, хэмжилзүйн газартай 2022 оны аравдугаар сараас хойш хамтран ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сард Булангийн хамтын ажиллагааны дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төв (Gulf Accreditation Center) -өөр магадлан итгэмжлэлээ хийлгэж, гэрчилгээгээ авснаар Халал гэрчилгээг Монгол Улсад анх удаагаа олгох боломж бүрдсэнийг тэмдэглээд хамтран ажилласан Стандарт, хэмжилзүйн газрын хамт олон гүн талархал илэрхийлэв.

Элчин сайд цааш нь энэхүү Халал гэрчилгээг эх орондоо олгодог болсноор махны экспорт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн шат, дамжлага, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хүндрэлийг үлэмж багасгах, цаашлаад эдийн засагт үр ашгаа өгнө гэдгийг онцлоод халал стандартын гэрчилгээ авах хүсэлт гаргасан хувийн аж ахуйн нэгж, компаниудад олон улсын чанар, шаардлагын дагуу баталгаажуулалт хийх төрийн үйлчилгээг хүндрэлгүй, түргэн шуурхай үзүүлэхэд цаашид гол анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв.

Мөн тэрээр Халал стандартын гэрчилгээнээс гадна экспортын дагалдах баримт, бичгүүдийн шаардлага, нөхцөлийг айлын талтай зөвшилцөн тохиролцох ажил чухал байгааг тэмдэглээд үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа тул Стандарт хэмжилзүйн газраас холбогдох мэдээлэл, баримт бичгүүдийн загварыг бэлдэж ирүүлэхийг хүсэв.

Б.Ууганбаяр даргын хувьд Халал стандартыг Монголд нэвтрүүлэх, Халал гэрчилгээг Монгол Улсад анх удаа олгодог болоход Элчин сайд болоод Элчин сайдын яамны оролцоо, хүчин чармайлт өндөр байсныг онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь халал гэрчилгээ авах хүсэлт гаргасан аж, ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зохих дүрэм журам, стандартын дагуу түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ нотлов.

Мөн Элчин сайдаас хүссэн холбогдох мэдээлэл, баримт бичгүүдийн загварын ойрын хугацаанд Элчин сайдын яаманд хүргүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Кувейт улс дахь ЭСЯ

ОХУ-ын Сахалин мужид их хэмжээний цас оржээ
ОХУ-ын Сахалин мужид их хэмжээний цас оржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.