ОХУ-ын Сахалин мужид их хэмжээний цас оржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Сахалин мужид их хэмжээний цас оржээ

/2024.01.29/: ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.

Аюулт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бизнес эрхлэгчдийг гэрээсээ ажиллахыг уриалан, “Онц байдал” зарласан байна.

Цасан шуурганы улмаас Южно-Сахалинск хотын нийтийн тээвэр, зорчих төв замууд гурван метрт хүрсэн зузаан цасанд боогджээ. Цасанд хаагдсан орон сууц, айл, өрхүүдийн зам гарцыг нээх ажилд 136 техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Анхны дэлхийн аваргын цом Монголд хүрэлцэн ирнэ
Анхны дэлхийн аваргын цом Монголд хүрэлцэн ирнэ
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.