Ж.ГАНБААТАР: Шатахууны нөөцтэй ч олгохгүй байгаа ШТС-ыг жилийн борлуулалтын орлогоор нь торгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.ГАНБААТАР: Шатахууны нөөцтэй ч олгохгүй байгаа ШТС-ыг жилийн борлуулалтын орлогоор нь торгоно

Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг  хөгжүүлэх сан”-гаар дамжуулж олгоно

/2023.12.27/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Шатахууны нийлүүлэлтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, АИ92 бензиний Монгол Улсын дундаж хэрэглээ 53 мянган тонн байдаг. Энэ хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж 60 мянган тоннд хүрсэн. Бид АИ92 бензинийг 100 хувь худалдан авдаг. 12 дугаар сард бид Роснефть компаниас 51 мянган тонн, бусад компаниудаас 15 мянган тонн гээд 71 мянган тонныг ОХУ-аас захиалсан. Захиалсан хэмжээнээс өнөөдрийн байдлаар 52 мянган тонн бензин орж ирсэн байна. Харин ОХУ-д 253 вагон бензин Ангарскаас нааш ачигдаад явж байна. Энэ бензин орж ирсэн тохиолдолд манай улсын дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү АИ92 бензин орж ирнэ.

Үнийн хувьд ОХУ-аас 5 жилийн хугацаатай тогтвортой үнээр нийлүүлж байгаа. Харин Евро5 АИ92 өмнө нь 872 доллараар нийлүүлж байсан бол одоо 825 доллар болж буурсан. АИ95 бензиний хувьд 880 доллараар нийлүүлдэг байсан нь хямдарч 837 доллар болж буулаа.

Дизелийн хувьд Монгол Улсын дундаж хэрэглээ 93 мянган тонн байсан бол сүүлийн гурван сарын дундаж 120 мянган тонн болж нэмэгдсэн. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Бид ОХУ-аас 112 мянган тонн, БНХАУ-аас 31500 тонн дизель түлш захиалж нийтдээ 133500 тонныг захиалсан байна. Үүний 115921 тонн нь Монгол Улсад буусан. Үнийн хувьд 12 дугаар сард ОХУ-аас нийлүүлж байсан үнэ 855 доллар байсан бол нэгдүгээр сард 805 доллараар нийлүүлхээр болсон. БНХАУ-аас нийлүүлж байгаа Евро5 түлшний хувьд 1080 доллараар нийлүүлж байсан бол одоо 1030 доллараар нийлүүлнэ.

Улаанбаатар хотод АИ92 бензиний хомдол үүсээд удлаа. Өнөөдөр Шунхлай, Петровис, Тэс петролиум, Содмонгол, Монсуль, Газ ойл, Синчи ойл гэсэн компаниудын 200-аад клонкоор АИ92 зарагдаж байгаа.

Шижир Ойл, Аргал ойл, Жаст ойл, М-ойл, ТМ ойл, Хишиг ойл, Номин реалтор, Номин ойл, Бадрал, Хүрээ инвест, Сангийн далай, Борхуст хайрхан гэсэн клонкуудаар АИ92 зарагдахгүй байгаа. Шалтгаан нь сүүлд дурдсан клонкууд бол импортын зөвшөөрөлгүй, зөвхөн жижиглэн худалдаалах зөвшөөрөлтэй юм.

Бензинтэй хирнээ олгохгүй гэж байгаа ШТС-уудын хувьд манай яам ШӨХТГ-тай хамтран ажиллаж байгаа. Одоогоор хоёр компанид арга хэмжээ авсан байгаа. Дээрх зөрчлийг гаргасан нь нотлогдсон тохиолдолд жилийн борлуулалтын орлогоор нь торгоно.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.