/2023.12.17/ Зарим шийдвэрийг Нийслэлийн захирагч Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр:
-Маргаашнаас эхлээд 1-5-р ангийн хүүхдүүд цахимаар хичээллэнэ. Арванхоёрдугаар сарын 25-наас 6-12 дугаар ангийн хүүхдүүд цахимаар хичээллэнэ гэлээ.
Харин цэцэрлэгийн хувьд хэвийн ажиллана, хүүхдүүдээ өгөх эсэх нь эцэг, эх, асран хамгаалагчдын шийдвэр байх болно гэв.
ХОЁРДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГОЙ
"Мөн маргаашнаас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл тэгш, сондгойгоор шилжүүлж байна. Учир нь хөрсөн дээр хэт их хүйтэрч байгаагаас давс цацсан ч нэмэргүй байна" гэлээ.
Бүсчлэлийг энэ удаад илүү өргөжүүлж Маршалын гүүрнээс 32-ын тойрог, Офицеруудын ордноос Сонсголонгийн гүүр хүртэл хязгаарлалт үйлчилнэ гэв. Журмыг зөрчсөн тохиолдолд жолоодох эрхийг шууд хасна гэдгийг онцоллоо.
Хязгаарлалт өглөө 8-аас оройн 20 цаг хүртэл үргэлжлэх аж. Харин энэ хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд, хүнсний тээвэр, төрийн зарим байгууллагын машин, ногоон дугаартай машинууд явж болох нь.
ЗАА -ны дарга Я.Баяраа:
-Сүүлийн 24 цагт нийт 175 тн давс, 433 тонн бодис цацлаа. Нийслэлийн нөөцийн 10 хувийг гаргасан гэсэн үг. Нартай үед гэсэж, бусад цагт хөлдөж байна. Өчигдрөөс эхлээд технологио өөрчиллөө. Өгсүүр зам, уулзвар, холбоос замын нэвтрэх уулзвар дээр 2 төрлийн дайрга цацаж эхэллээ. Энэ долоо хоногоос ирэх долоо хоног хүртэл дайрга цацна. Үр дүн гарч байна. Хасах 45 градусаас дээш хэрэглэх бодис БНХАУ -аас татаж авах ажиллагаа явагдаж байна. Өмнө нь бид Швэд Финляндад ашиглаж байгаа дайрга цацах аргыг ашиглаж байсан гэв.
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох хуваарийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.