ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох ХУВААРЬ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох ХУВААРЬ

/2023.12.17/ Маргаашаас эхлэн 2024 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд автомашинууд оролцох хуваарийг Нийслэлийн захиргаанаас гаргасан.

Тодруулбал, улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл Мягмар, Пүрэв, Бямба гарагт тус тус 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм.

Тухайн зохицуулалт Ням гарагт үйлчлэхгүй.

ХЭН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ВЭ?

Хязгаарлалтад дараах тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Үүнд:

  • Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.

ЯМАР БҮСЧЛЭЛЭЭР ХЯЗГААРЛАХ ВЭ?

Бүсчлэлийн хувьд Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж болон Хан-Уулын И-Мартын уулзвараас дотогш 32-ын тойрог хүртэл тухайн хязгаарлалт үйлчилнэ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ, чиглэлийг шинэчлэн тогтоож, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгоод байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс

ВИДЕО: ШУУРХАЙ МЭДЭЭ
ВИДЕО: ШУУРХАЙ МЭДЭЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.