СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур мод шатаж 3 хүүхэд угаартжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур мод шатаж 3 хүүхэд угаартжээ

/2023.12.16/ Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 17:14 ирүүлсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ОБЕГ

М.ЭНХБАДРАЛ: Нийгмийн дархлааг дэмжинэ гэдэг бол  иргэдийн боловсролыг дээшлүүлэх
М.ЭНХБАДРАЛ: Нийгмийн дархлааг дэмжинэ гэдэг бол иргэдийн боловсролыг дээшлүүлэх
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.