/2023.10.11/: Зам, тээврийн хөгжлийн сайд, ТЕГ-ын даргын 2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалын хавсралт “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын 3.3.1.”Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын “Цогтцэций” өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цогтцэций өртөөний зүтгүүрийн депогийн дэргэд зүтгүүр болон автомашиныг түлшээр зэхэх 1150 м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн агуулах барьж ашиглалтад оруулсан юм.
Эх сурвалж: ЗТХЯ