Зугаалж яваад төөрсөн эрэгтэйг эрэн хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зугаалж яваад төөрсөн эрэгтэйг эрэн хайж байна

/2023.10.11/: Сэлэнгэ аймаг, Сайхан сумын “Дэрст булан” гэдэг газар есдүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон байна.

Уг эрэгтэйг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс есдүгээр сарын 29-ний өдөр Онцгой байдлын газарт өгчээ.

Хүсэлтийн дагуу эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна.

Харин ар гэрээс нь дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг аравдугаар сарын 05-ны өдөр өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Э 61 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг өчигдөр өдрийн 08:10 цагаас 18:30 цаг хүртэл Номгон багийн “Дэрст булан” гэдэг газраас “Загасчдын тохой” гэдэг газар хүртэл 37 км-т “Орхон” голын усаар завиар, “Дэрст булан” гэдэг газарт 6 км-ын тойрогт явганаар, дроноор 3 км-ын тойрогт агаараас тандалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүх С.Батдөлийн ялын хугацаанаас 2 жилийг хасаж шийдвэрлэлээ
Давж заалдах шатны шүүх С.Батдөлийн ялын хугацаанаас 2 жилийг хасаж шийдвэрлэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.