Европын Холбооны “Дулаан шийдэл-II” төсөлтэй хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын Холбооны “Дулаан шийдэл-II” төсөлтэй хамтран ажиллана

/2023.10.05/: Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Европын Холбооны Свич-ЭШИА хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-II (SOAP-2)” төсөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай, “Дулаан шийдэл-II (SOAP-2)” төслийн “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллагын суурин төлөөлөгч Элиан Жарри нар үзэглэв.

Санамж бичгийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх, гэр, байшингийн дулаалгын ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Эх сурвалж: НЗДТГ

Сингапурт машин эзэмших зөвшөөрлийн гэрчилгээ 4 дахин үнэтэй боллоо
Сингапурт машин эзэмших зөвшөөрлийн гэрчилгээ 4 дахин үнэтэй боллоо
 
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.