/2023.10.05/: Дэлхийн хамгийн үнэтэй улсуудын нэг болох Сингапурт машинтай байх нь үргэлж тансаг зүйл байсаар ирсэн.
Гэвч зардал одоо бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч өсжээ.
Тээврийн хэрэгсэл худалдаж авхаасаа өмнө авдаг 10 жил тээврийн хэрэгсэл эзэмшиж болно гэсэн гэрчилгээг авахад хамгийн багадаа 76,000 доллар буюу 2020 оныхоос дөрөв дахин их үнэтэй болжээ.
Энэ нь 1600сс ба түүнээс доош хэмжээтэй жижиг, дунд оврын хөдөлгүүртэй, А ангиллын стандарт машин худалдаж авах эрхийг л авдаг аж.
SUV гэх мэт илүү том юмуу илүү чамин зүйлийг хүсч байгаа хүмүүс В ангилалын лицензийг авахын тулд 106,630 доллар төлөх шаардлагатай болно.
Дараа нь тээврийн хэрэгслийн өөрийнх нь зардлыг бас бодох хэрэгтэй.
5.9 сая хүн амьдардаг газрын хомсдолтой хэдий ч нийтийн тээврийн гайхалтай сүлжээтэй уг хотод замын хөдөлгөөнийг багасгах, утааг багасгах зорилгоор квотын системийг 1990 онд анх нэвтрүүлсэн юм.
Тус улсын иргэд 2022 оны байдлаар өрхийн сарын дундаж орлого 7,376 доллар байжээ. Харин энэхүү лицензийг ингэж үнэд оруулснаар Сингапурын дундаж оршин суугчид машинтай болох боломжгүй болсон гэж Статистикийн газар мэдээлэв.
Орон нутгийн автомашины худалдаачин Рики Го үнэ нэмэгдсэн тухай сонсоод "ухаан алдах шахсан. Борлуулалт эртнээс муудсан. Одоо улам дордох болно" гэж тэрээр CNN-д ярьжээ.
Хоёр хүүхдийн ээж Вонг Хуй Мин хэлэхдээ, машинаа гэр бүлийн хэрэгцээнд ихэвчлэн ашигладаг байсан ч одоо хэрэглэх үү үгүй юу гэдгээ дахин бодох шаардлагатай боллоо гэв.
“Би маш их хөдөлгөөнтэй байдаг. Хүүхдүүдээ сургуульд хүргэнэ, авна, усан сэлэлтийн хичээлд нь хүргэнэ авна гээд. Бас надад машины эрхээс гадна сургалтын төлбөр гэх мэт бусад асуудлууд тулгарсаар л байгаа. Надад машин хэрэгтэй. Хаа сайгүй таксигаар явах юм уу? Нийтийн унаагаар энэ бүхнийг амжуулах боломжгүй” гэж тэр хэлэв.
Зарим хүмүүсийн хувьд энэ мэдэгдэл нь санхүүгийн хамгийн хүнд цохилт юм.
Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотоор шалгарсан Сингапурт амьдрах нь сүүлийн жилүүдэд инфляци, нийтийн орон сууцны үнэ, эдийн засаг удаашралтай байгаагаас шалтгаалаад улам бүр хэцүү болж байгааг нутгийн иргэд хэлж байна.
Гэхдээ квотын тогтолцоог дэмжигчид энэ нь Сингапурыг Бангкок, Жакарта, Ханой зэрэг Зүүн өмнөд Азийн нийслэлүүдэд тулгараад байгаа түгжрэлийн асуудлаас ангижруулахад тусалсан гэж үзэж байна.
Эрхийн гэрчилгээ авах боломжгүй хүмүүс Сингапурын өргөн хүрээтэй нийтийн тээврийн системийг ашиглаж болно.
Ингэж чадахгүй бол мотоцикль авах боломж бий - зөвшөөрлийн үнэ нь 7,930 доллар юм.
Эх сурвалж: CNN