О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүллээ

\2023.10.03\

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас “Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөлд санал авах”-аар ирүүлсэн албан бичигтэй танилцаж, хариуг албан бичгээр хүргүүлэхээр тогтов. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт тусгайлан хэлэлцэж, хууль санаачлагчид холбогдох саналуудыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхэд тайлбар гаргуулахаар ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад холбогдох тайлбарыг хүргүүлж, мөн 50.1.23 дахь заалттай холбоотой зохих судалгааг хийж, албан ёсны тайлбар гаргахаар тогтсон тухай хариуг хүргүүлэхээр болов. Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас ирүүлсэн “... намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд зааснаар намын даргыг огцруулах, чөлөөлөх эрх Бүгд хуралд олгогдсон, энэхүү Бүгд хурлын гишүүдийн олонхын саналаар дарга Т.Төмөрмөнхийг чөлөөлж, Б.Өлзийдүүрэнг даргаар сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангалаа. Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлээс ирүүлсэн “...намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэв. Тус намын дүрэмд зааснаар Төлөөлөгчдийн Танхим намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй, энэ тохиолдолд Төлөөлөгчдийн Танхим олонхын саналаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлээгүй тул бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчийн материалыг 2023 оны 9 дүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн. Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтов.

2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно
2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.