/2023.09.08/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын зарим сайд нарын хамт Дорноговь аймагт хийж буй ажлын айлчлал Алтанширээт суманд үргэлжилж байна.
“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 420 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2019 онд эхлүүлсэн “Алтанширээт” үйлдвэр технологийн паркын бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна.
Нийтдээ 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь 2025 онд ашиглалтанд орох бөгөөд, 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжин гэх мэт дагалдах үйлдвэрүүд баригдана.