Аялалын шинэ маршут Лаос
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялалын шинэ маршут Лаос

Laos - United States Department of State

Лаос улс бол Зүүн Азийн орнуудаас далайд гарцгүй ч байгалийн үзэсгэлэн бүрдсэн халуун дулаан сайхан орон юм.

ЮНЕСКО-д байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн бүртгэгдсэн Луанг Прабанг муж гэж бий. Тэнд Европ тивийнхэн дүүрэн. Тийшээ зорчих тасалбарыг сарын өмнө захиалах хэрэгтэй гэнэ. Тэнд зааны цэцэрлэгүүд байдаг бөгөөд тэдгээр зааныг жуулчид 20 минут унахад 15 ам.доллар орчим болдог ажээ.

All Lao Elephant Camp (Luang Prabang) - All You Need to Know BEFORE You Go

Аялаж жуулчлахад хамгийн тааламжтай орны нэг бөгөөд нэн ялангуяа европчуудын хөл тасрахгүй. Манай монголчууд Тайланд, Вьетнам, Зүүн Азийн орнуудаар аялж зугаалдаг. Харин Лаос улсаар аялах нь цөөн байх.

Тэгвэл энэ орноор аялах нь өртөг багатайгаас гадна үзэж харах зүйлээр арвин.

Тухайлбал, Луанг Прабанг хот шат мэт долгиолон урсдаг, байгалийн гайхамшиг болсон өвөрмөц тогтоц бүхий усан хүрхрээгээрээ алдартай.

3 Days in Luang Prabang, a Detailed Luang Prabang Itinerary

Энэ хот алтан оройтой авсаархан сүм хийдээрээ мөн жуулчдын харааг булаадаг. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй парламентын дарга нь монголчуудыг эх орондоо айлчлахыг хүсэж, аяллын компаниудыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн сурагтай.

Идэр есийн хүйтнээр халуун орныг зорих монголчуудын маршрут ийнхүү нэгээр нэмэгдэх бололтой шүү.

Пирола буюу BA.2.86 коронавирусын шинэ хувилбар
Пирола буюу BA.2.86 коронавирусын шинэ хувилбар
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.