ОНХС: Танай хороо, дүүрэг нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОНХС: Танай хороо, дүүрэг нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан уу?

/2023.7.27/ Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа өөрийн цаг хугацаатай. Тухайн цаг хугацаанд нь багтааж ажиллах журамтай.

Энэ журмын дагуу долоодугаар сард багтаан нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн дэргэдэх иргэний танхимаар хоёроос доошгүй удаа зохион байгуулах ёстой. Үүний тулд нийтэд зар мэдээ түгээх учиртай. Танай дүүрэг, хороо энэ талаарх мэдээллийг хүргэж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан уу?

ОНХС-аар хийгдэх ажилд иргэдээс өгсөн саналыг жагсааж, энэхүү урьдчилсан жагсаалтыг энэ нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцэх юм. Ингэснээр эцсийн жагсаалт гарч, төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн жагсаалтыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Энэ хурал наймдугаар сарын 10-ны дотор болно гэж Сангийн сайдын журамд заасан байдаг.

ТАНИЛЦ: Багш нарын цалин
ТАНИЛЦ: Багш нарын цалин
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.