ТАНИЛЦ: Багш нарын цалин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Багш нарын цалин

/2023.09.05/: Засгийн газрын 2023 оны 241-р тогтоолоор ЕБС-ийн багшийн ҮНДСЭН ЦАЛИН хамгийн бага нь 1 сая 273 мянган төгрөг, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 337 мянган төгрөг болсон.

Үндсэн цалингаас дараах НЭМЭГДЛҮҮД бодогддог.

Мэргэжлийн зэргийн нэмэгдэл:

  • Зөвлөх - 20 хувь
  • Тэргүүлэх - 15 хувь,
  • Заах аргач - 10 хувь нийт багшийн 58-62 хувь нь авч байна.
  • Докторын зэрэг: 20 хувь нийт багшийн 0,8 хувь нь авч байна.

Орон нутгийн багш нар :

  • аймгийн төв-8 хувь,
  • сумын төв - 10 хувь нийт багшийн 58 хувь нь авч байна.

Ур чадварын: 5-25 хувь нийт багшийн 21 хувь нь авч байна.

Төрийн алба хаасан, ажилласан жил тутамд-1 хувь нийт багш нарын 88 хувь нь авч байна.

Бусад нэмэгдэл:

  • Анги даасан: 10 хувь,
  • Заах аргын нэгдэл удирдсан: 5 хувь
  • Кабинет лаборатори хариуцсан: 5 хувь
  • Илүү цаг: 7 хоногт 19 цагаас илүү заасан цагийг "илүү цаг-т тооцдог. Илүү цаг үндсэн цалингийн 1,5 хувиар бодогддог. Тусгай сургууль нэмэгдэлтэй.

2022 оноос хойш нэмэлтээр орж ирсэн гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг олгодог. 6 индекс буюу зэрэгт авч үзэн өгдөг.

  • I индекс /25 хувь/ – 947 багш
  • II индекс /20 хувь/ – 2982 багш
  • III индекс /15 хувь/ – 3351 багш
  • IV индекс /10 хувь/ – 5016 багш авсан.
  • V.VI индекст – 17028 багш шалгагдсан.

Энэхүү нэмэгдлийг 2023-2024 оны хичээлийн жилээс дээд тал нь 50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Үүнээс гадна нэг багшид сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардал болох хичээл практикийн зардалд 300,000 – 400,000 төгрөг, мэдээлэл технологийн зардалд, 150,000 – 250,000 төгрөг, багшийн хөгжлийн зардал:185,000 – 280,000 төгрөг эрүүл мэндийг дэмжих зардал: 100,000 төгрөг олгодог байна.

Эх сурвалж: БШУЯ

“Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт ГХ-ны сайд үндсэн илтгэгчээр оролцлоо
“Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт ГХ-ны сайд үндсэн илтгэгчээр оролцлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.