“СҮҮ” ХК 2023 оны эхний хагас жилд 8.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“СҮҮ” ХК 2023 оны эхний хагас жилд 8.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 ангилалд бүртгэлтэй “СҮҮ ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод наймдугаар сарын 18-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Орлого: 73.5 тэрбум төгрөг (Өмнөх оны мөн үеэс 38% өссөн үзүүлэлт)

Ашиг: 8.8 тэрбум төгрөг (Өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөн үзүүлэлт)

Онцлох үйл явдал:

65 жилийн ойтойгоо золгож буй Сүү ХК нь энэ онд санхүүгийн үзүүлэлтүүдээ эрс сайжруулж, бүтээгдэхүүний өртгийг бууруулсны зэрэгцээ стратегийн томоохон хөрөнгө оруулалтад анхаарч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Тухайлбал, “Миний Монголын сүү” үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна.

Эх сурвалж: МХБ

Хүүхдийн эрхийг дээдэлье уриатайгаар хүүхдүүд чуулж байна
Хүүхдийн эрхийг дээдэлье уриатайгаар хүүхдүүд чуулж байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.