“ХААН“ банк хагас жилд 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХААН“ банк хагас жилд 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

/2023.08.14/: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа наймдугаар сарын 11-ний өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 16,8 хувь, хөрвөх чадварын харьцаа 42,6 хувь, активын өгөөж 3,5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 32,7 хувь, чанаргүй зээлийн харьцаа 5.2 хувь, зээл депозитын харьцаа 67,7 хувьд тус тус хүрч, 2023 оны эхний хагас жилд 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Харилцагчид суурилсан 11 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, 6 төрлийн аян, урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, харилцагчдын тоо оны эцсээс өсч, цахим сувгийн идэвхтэй хэрэглээ 52 хувьд хүрсэн. Банк доторх гүйлгээний хураамжийг 50 хувь бууруулсан.

“Чанаргүй активыг бууруулах стратеги 2023-2027”, “Банкыг тогтворжуулах төлөвлөгөө” боловсруулан, гүйцэтгэлийг хянаж, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх зорилгоор Базел стандартын Бүлэг-2-ын аргачлалуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Системийн бэлэн байдлыг 99.9 хувь хангаж, онлайн зээл олголтын тоо 2 дахин нэмэгдэн, эхний хагас жилд давхардсан тоогоор 1.4 сая олголт хийгдсэн. Нийт зээлийн багцын 21.4 хувийг онлайн зээл эзэлж байна.

ХААН Банк 2023 оны дөрөвдүгээр сард нээлттэй хувьцаат компани болж, зургаадугаар сарын 24-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулав. Банкны ажилтнуудад зориулсан хайбрид оффис, смарт оффис төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: МХБ

ESEL хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөр болголоо
ESEL хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөр болголоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.