Хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц дотоод мэдээлэл түгээсэн алдаа гаргасныг мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц дотоод мэдээлэл түгээсэн алдаа гаргасныг мэдэгдэв

/2023.08.11/ Холбооны Ёс зүйн хороо нь 2023 оны долоодугаар сарын 31-ны өдөр “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ-тэй холбоотой ёс зүйн зөрчлийн талаар хуралдаж, үнэт цаасны зах зээл дээр ажил үйлчилгээ явуулах эрх бүхий мэргэжилтний хувьд ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнээд нийтэд мэдээлэх арга хэмжээ авахаар болсныг үүгээр мэдэгдэж байна.

Хаан банкны олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох төслийн анхдагч зах зээлийн арилжааны үеэр дэд андеррайтер болох “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн фейсбүүк хуудсаар “Өнөөдөр ХААН IPO-с авахын тулд байгаа хувьцаагаа зарж мөнгөө бэлдэх эцсийн хугацаа” гэх мэдээллийг өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлсэн мэдээ, тайлбар нь “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт”-ын 2.1-д заасан зарчим, 3-р зүйлийн 3.3.3, 3.5, 3.7.1 заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн юм.

“Монголын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт”-ын 5.1.3-т "Олон нийтэд илэрсэн зөрчлийн талаар нээлттэй мэдээлэх" гэж заасан хариуцлагын арга хэмжээг авлаа. Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн дотоод мэдээллийг түгээхтэй холбоотой үйл ажиллагааг хуулийн хүрээнд мөрдөж ажиллахыг нийт мэргэжилтнүүдэд анхааруулъя.

Ёс зүйн хороо нь энэ төрлийн ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдалтай холбоотой хэд хэдэн тохиолдлыг шалгаж байна.

Монгол бяслагны үйлдвэр нээлтээ хийв
Монгол бяслагны үйлдвэр нээлтээ хийв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.