“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн сургалт зохион байгуулагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн сургалт зохион байгуулагдлаа

/2023.06.26/ Улсын Их Хурлын Тамгын газар,Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналтТББ-тай хамтран зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоохөтөлбөрийн үндсэн сургалт зургаадугаар сарын 25-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдлаа.


Уг хөтөлбөрт залуу сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх процессын талаарх ойлголтоо нэгтгэж, холбогдох мэдээлэлтэй танилцахын зэрэгцээгээр багт хуваагдан видео контент бэлтгэн онол, практикийг хослуулан ажиллалаа.

Үндсэн сургалт Улсын Их Хурлын хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалт, Улсын Их Хурлын хяналт шалгалтын хэлбэрүүд, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг таниулах арга зүй, Сэтгүүл зүйн бүтээл туурвихад анхаарах зүйл зэрэг сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар “Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагаа, зохион байгуулалт” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар танилцуулгадаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийхэд тулгарч буй асуудал, гарц шийдлийн талаар онцлон дурдав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн “Хяналт шалгалтын процесст иргэний нийгэм, сэтгүүлчид оролцох боломж” -ийн талаар, Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу Хяналтын сонсгол”-ын талаар танилцуулав.

Хяналтын сонсгол зохион байгуулах эрх зүйн зохицуулалт, хяналтын сонсголын төрлүүд болон Улсын Их Хурлаас зохион байгуулсан хяналтын сонсгол, тэдгээрийн үр дүнгийн талаар танилцуулж, илтгэгч тус бүрийн дараа оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Мөн Томилгооны сонсголын талаар Улсын Их Хурлын тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх үйл ажиллагаа сэдвээр Парламентын номын сангийн дарга С.Янжинхорлоо, оролцогчдод танилцуулга мэдээлэл хийв.

Сургалтын төгсгөлд оролцогчид багийн бүтээлээ Менторуудад танилцуулж, зөвлөгөө мэдээлэл авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: УИХ

Австрали ОХУ-ын ЭСЯ-ны байр барих газрын зөвшөөрлийг цуцаллаа
Австрали ОХУ-ын ЭСЯ-ны байр барих газрын зөвшөөрлийг цуцаллаа
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.