2023.06.26/: Австралийн дээд шүүх Москвагийн шинэ Элчин сайдын яам барихаар төлөвлөж байсан нийслэлд нь газар эзэмших саналыг хүчингүй болгосон байна.
Засгийн газар зургаадугаар сарын дундуур ОХУ-ын түрээсийн гэрээг үндэсний аюулгүй байдлын үүднээс цуцалсан нь шүүхээр маргаан үүсгэсэн юм.
Барихаар төлөвлөсөн элчин сайдын яам нь парламентаас ердөө 400 метр зайд байх тул тагнуул хийх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна.
Оросын одоо байгаа элчин сайдын яам Канберра дахь холбооны парламентын байрнаас нэлээд зайтай байдаг.
Москва 2008 онд уг талбайг түрээслэж эхэлсэн бөгөөд 2011 онд тэнд шинэ элчин сайдын яамаа барих зөвшөөрөл авсан юм.
Гэсэн хэдий ч энэ оны зургаадугаар сарын 15-нд Австралийн парламент түрээсийн гэрээг цуцлахад чиглэсэн шинэ хуулиудыг яаравчлав.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Австралийн түрээсийн гэрээг цуцлах алхамыг "Барууны хамтын нийгэмлэгийн орнуудад өрнөж байгаа оросыг эсэргүүцэх" бас нэг жишээ гэж тайлбарлав.
Ноён Албанезе "Оросоос эсэргүүцэл ирэх нь тодорхой. Гэхдээ ОХУ Украинд түрэмгийлснээр олон улсын эрх зүйн хуулийг увайгүй байдлаар удаа дараа зөрчиж байгаа тул олон улсын хуулийн талаар ярих хэмжээний байр суурьгүй" гэв.
Эх сурвалж: ВВС